Онцлох мэдээ

image image image image image image image image
УТХГ-ын хамгаалалтын захиргаадын 05 дугаар сарын 3 дахь долоо хоногийн онцлох мэдээ Монгол Алтайн нурууны УТХГ-ын Хамгаалалтын захиргаа    Баян-Өлгий аймгийн 13 сумын 86 багийн Засаг дарга нарыг оролцуулан аймгийн төвд сургалт-зөвлөгөөн зохион байгуулав. Засаг дарга нарт Монгол Алтайн нурууны УТХГ-ын хамгаалалтын захиргааны 2013 оны үйл ажилагааны жилийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд сум, багийн удирдах ажилтнуудын идэвхи, оролцоо, дэмжлэг, хамтын ажиллагааны үр дүнг нээлттэй ярилцаж харилцан санал бодлоо солилцов. [...] Цааш унших
Хангай, Хэнтий нурууд, Хөвсгөл нуурын бүс нутагт Байгалийн нөөцийн үндэсний парк байгуулах болов 2013 оны 05 сарын 10-ны өдөр 10 цагт Төрийн ордонд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин Монгол Улсын Засгийн гарын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С. Оюунд “Байгалийн нөөцийн үндэсний парк байгуулах тухай” ҮАБЗ-ийн зөвлөмж, холбогдох бусад материалыг гардуулан өглөө. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол орны ой, цэнгэг усны эх үүсвэр болох Хангай, [...] Цааш унших
ТХГН-т хамтын менежментийн зарчмыг нэтрүүлэх ажил эрчимжлээ Их Нартын байгалийн нөөц газар (БНГ) нь Монгол зүүн урд хэсэг, Дорноговь аймгийн Даланжаргалан, Айраг сумдын нутгийг хамран орших УИХ-ын 1996 оны 43 дугаар тогтоолоор хамгаалалтад авсан бөгөөд говь, хээрийн ландшафтын хослол бүхий унаган төрхөөрөө байгаа газруудын нэг билээ. Энэ нутагт нэн тэргүүнд хамгаалах шаардлага бүхий аргаль, янгир, хар сүүлт зээр, цагаан зээр, хулан, саарал [...] Цааш унших
УТХГ-ын хамгаалалтын захиргаадын 04 дүгээр сарын 4 дэх долоо хоногийн онцлох мэдээ 2013.04.29     ЗЭД ХАНТАЙН БҮТЭЭЛИЙН НУРУУНЫ ДЦГ-ЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА   Орчны бүсийн талаарх мэлдээллийг нэгтгэн гал түймэр, шар усны үерээс урьдчилан сэргийлэх талаар сэрэмжлүүлгийг орчны бүсэд амьдарч буй малчдад хүргүүллээ.   ХАР-УС НУУР ОРчМЫН УТХГН-ИЙН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА   Хар-Ус нуурын хамгаалалтын захиргаанаас Загасны үржлийн гол цэг болох Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Сэжигтэйн хавцалд сумын [...] Цааш унших
УТХГ Хамгаалалтын захиргаадын 04 сарын 3 дахь долоо хоногийн онцлох мэдээ 2013.04.22   ХАН ХЭНТИЙН УТХГ-ЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА   Хэнтий аймгийн цагдаагийн хэлтсээс Хан хэнтийн УТХГ-ын хамгаалалтын захиргаанд өгсөн мэдээллийн дагуу 2013 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Мөнгөнморьт суманд байрлах Хан хэнтийн УТХГ-ын хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагч Б.Энхболд, сумын цагдаагийн төлөөлөгчтэй хамтран Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутагт Тэнүүний гол, Элгэн орчмоор булш ухаж байсан 5 [...] Цааш унших
ШУУРХАЙ МЭДЭЭЛЭЛ 2013.04.18 Хэнтий аймгийн цагдаагийн хэлтсээс Хан хэнтийн УТХГ-ын хамгаалалтын захиргаанд өгсөн мэдээллийн дагуу 2013 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Мөнгөнморьт суманд байрлах Хан хэнтийн УТХГ-ын хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагч Б.Энхболд, сумын цагдаагийн төлөөлөгчтэй хамтран Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутагт Тэнүүний гол, Элгэн орчмоор булш ухаж байсан 5 хүнийг саатуулан шалгаж Хэнтий аймгийн цагдаагийн хэлтэст [...] Цааш унших
Монгол Алтайн нурууны УТХГ-уудын менежментийн үр ашигтай байдлын үнэлгээ Монгол Алтайн нурууны УТХГ-уудын байгаль хамгааллын үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлэх, бодит үйл ажиллагаанд нь үнэлгээ өгөх зорилгоор Дэлхийн Хамгаалалттай Газар Нутгийн Комисс, Дэлхийн банк, Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-аас боловсруулсан Хамгаалалттай газар нутгийн менежментийн үр ашигтай байдлын үнэлгээ(METT)-ээр 2 дахь жилдээ үнэлгээ хийж байна. 2011 оны үнэлгээг 2003 онд боловсруулсан арга зүйгээр, цөөн хүний [...] Цааш унших
Увс аймагт 3 жилдээ Экологийн олимпиад зохион байгууллаа БОНХЯ-наас 2013 оныг “Байгаль орчны боловсролыг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан Экологийн олимпиадыг 3 дахь жилдээ Увс нуурын ай савын УТХГН-ийн Хамгаалалтын захиргаа зохион байгуулж явууллаа. Уг олимпиадад Эко клубд хичээллэдэг сурагчид нийт 21 багш, 30 сурагч оролцлоо. Энэ жил Эко олимпиадад оролцох сонирхолтой сурагч, багш нарын тоо нэмэгдсэнээрээ олимпиад улам сонирхолтой, өрсөлдөөнтэй болгож байлаа. [...] Цааш унших

Category: Танин Мэдэхүй

ТХГН-ийн шинэчлэл, менежментийн асуудал шууд нэвтрүүлэг

ЭНДЭЭС

Улсын тусгай хамгаалалттай газар нутгууд

Татах хувилбар

 
УЛСЫН   ТУСГАЙ   ХАМГААЛАЛТТАЙ   ГАЗРУУД
УТХГ-ууд Талбай /га/ Он УТХ-д авсан шийдвэр
1 Говийн их /А, Б/ 5311730 1975/1995 АИХТ-ийн  84-р зарлиг/УИХ-ын 26-р тогтоол
2 Хөх сэрхийн нуруу 65920 1977/1995 АИХТ-ийн  76 -р зарлиг/ УИХ-ын 26-р тогтоол
3 Богдхан уул 41651 1957/1974/1995 АИХТ-ийн  31-р зарлигаар,  /АИХТ-ийн 248-р  зарлигаар,/ УИХ-ын 26-р тогтоол
4 Хасагт хайрхан 27448 1965/1995 АИХТ-ийн 17- р зарлиг/ УИХ-ын 26-р тогтоол
5 Хан хэнтий 1227074 1992/1995 УБХ-ын 11-р тогтоол/ УИХ-ын 26-р тогтоол
6 Нөмрөг 311205 1992/1995 УБХ-ын 11-р тогтоол/ УИХ-ын 26-р тогтоол
7 Дорнод Монгол 570374 1992/1995 УБХ-ын 11-р тогтоол/ УИХ-ын 26-р тогтоол
8 Монгол дагуур 103016 1992/1995 УБХ-ын 11-р тогтоол/ УИХ-ын 26-р тогтоол
9 Отгонтэнгэр уул 95510 1992/1995 УБХ-ын 11-р тогтоол/ УИХ-ын 26-р тогтоол
10 Увс нуурын ай сав 735845 1993/1995 УИХ-ын 83-р тогтоол/ УИХ-ын 26-р тогтоол
11 Говийн бага /А, Б/ 1839176 1993/1996 УИХ-ын 83-р тогтоол/УИХ-ын 43-р тогтоол
12 Хорьдол сарьдаг 225574 1997 УИХ-ын 47-р тогтоол
13 Зэд-Хантай-Бүтээлийн нуруу 611300 2011 УИХ-ын 18-р тогтоол
14 Улаан тайгa 326300 2011 УИХ-ын 18-р тогтоол
ДЦГ дүн 11492123
1 Хөвсгөл 1180270 1992 / 1995 / 2011 УБХ-ын 11- р тогтоол /  УИХ-ын 26-р тогтоол / УИХ-ын 18-р тогтоол
2 Хорго-Тэрхийн цагаан нуур 77267 1965 / 1995 АИХТ-ийн 17-р зарлигаар ДЦГ болгож УИХ-ын 26- р тогтоол
3 Говь гурван сайхан 2694737 1965/1993/2000 АИХТ-ийн 17-р зарлигаар ДЦГ болгож УИХ-ын 83-р тогтоолоор БЦГ,УИХ-ын 29-р тогтоолоор  нэмж  өргөтгөв.
4 Горхи -Тэрэлж 293168 1993 УИХ-ын 83 -р тогтоол
5 Алтай таван богд 636161 1996 УИХ-ын 43 -р тогтоол
6 Хангайн нуруу 888455 1996 УИХ-ын 43 -р тогтоол
7 Хар ус нуур 850272 1997 УИХ-ын 47 -р тогтоол
8 Ноён хангай 59088 1998 УИХ-ын 28 -р тогтоол
9 Хустайн нуруу 50620 1993 / 1998 УИХ-ын 83 -р тогтоолоор БНГ, УИХ -ын 115-р тогтоол
10 Цамбагарав 110960 2000 УИХ-ын 29 -р тогтоол
11 Сийлхэмийн нуруу 140080 2000 УИХ-ын 29 -р тогтоол
12 Хан хөхий -Хяргас нуур 553350 2000 УИХ-ын 29 -р тогтоол
13 Тарвагатайн нуруу 525440 2000 УИХ-ын 29 -р тогтоол
14 Онон -Балж 415752 2000 УИХ-ын 29 -р тогтоол
15 Тужийн нарс 70119 2002 УИХ-ын 39-р тогтоол.
16 Мянган угалзат 297512 2002 / 2011 УИХ-ын 39-р тогтоол / УИХ-ын 18-р тогтоол
17 Хөгнө Тарна 83612 1997 / 2003 УИХ-ын 47-р тогтоол / УИХ-ын 30-р тогтоол
18 Дарьганга 64710 1993 / 2004 УИХ-ын 83-р тогтоолоор Ганга нуурын ДГ, УИХ-ын 22-р тогтоол
19 Мөнххайрхан уул 491946 2006 / 2011 УИХ-ын 26 –р тогтоол / УИХ-ын 18-р тогтоол
20 Орхоны хөндий 92956 2006 УИХ-ын 26 –р тогтоол
21 Их богд уул 313193 2008 УИХ-ын 05–р тогтоол
22 Монгол Элс 283000 2010 УИХ-ын 06–р тогтоол
23 Улаагчины хар нуур 256300 2010 УИХ-ын 06–р тогтоол
24 Тэнгис-Шишгэд голын ай сав 869100 2011 УИХ-ын 18-р тогтоол
25 Булган гол-Их-Онгог 80000 2011 УИХ-ын 18-р тогтоол
БЦГ  дүн 11378068
1 Нагалхаан уул 3076 1957/1995 АИХТ-ийн 31-р зарлигаар ДЦГ, УИХ-ын 26-р тогтоол
2 Батхаан уул 21850 1957/1995 АИХТ-ийн 31-р зарлигаар ДЦГ, УИХ-ын  26-р тогтоол
3 Лханчивандад уул 58800 1965/1995 АИХТ-ийн 17-р зарлигаар ДЦГ, УИХ-ын 26-р  тогтоол
4 Угтам 46160 1993 УИХ-ын 83-р тогтоол
5 Шарга манхан 390071 1993 УИХ-ын 83-р тогтоол
6 Загийн ус 273606 1996 УИХ-ын 43-р тогтоол
7 Алаг хайрхан 36400 1996 УИХ-ын 43-р тогтоол
8 Бурхан буудай 52110 1996 УИХ-ын 43-р тогтоол
9 Эргэлийн зоо 60910 1996 УИХ-ын 43-р тогтоол
10 Их нарт 43740 1996 УИХ-ын 43-р тогтоол
11 Тосон хулстай 469928 1998 УИХ-ын 28-р тогтоол
12 Хар ямаат 50594 1998 УИХ-ын 28-р тогтоол
13 Яхь нуур 251388 1998 УИХ-ын 28-р тогтоол
14 Дэвэлийн арал 10300 2000 УИХ-ын 29-р тогтоол
15 Ханжаргалант 62968 2003 УИХ-ын 30-р тогтоол
16 Намнан уул 29721 2003 УИХ-ын 30-р тогтоол
17 Их газрын чулуу 34094 2003 УИХ-ын 30-р тогтоол
18 Тэсийн гол орчмын газар нутаг 102897 2006 УИХ-ын 26 –р тогтоол
19 Алтан Хөхий уул 99200 2010 УИХ-ын 06 –р тогтоол
20 Чойрын Богд уул 5265 2011 УИХ-ын 04 –р тогтоол
21 Бүрдэнэ булаг 42458 2011 УИХ-ын 04 –р тогтоол
22 Арван наймын Богд уул 45335 2011 УИХ-ын 04 –р тогтоол
23 Дэлгэрхангай уул 58324 2011 УИХ-ын 04 –р тогтоол
24 Онгон таван булаг 9959 2011 УИХ-ын 04 –р тогтоол
БНГ  дүн 2259154 %
1 Булган уул 1840 1965/1995 АИХТ-ийн 17-р зарлигаар  ДЦГ, УИХ-ын 26-р тогтоол
2 Уран тогоо-Тулга уул 5800 1965/1995 АИХТ-ийн 17-р зарлигаар  ДЦГ, УИХ-ын 26-р тогтоол
3 Ээж хайрхан 22475 1992/1995 УБХ-ын 11-р тогтоолоор УИХ-ын 26- р тогтоол
4 Хүйсийн найман нуур 11500 1992/1995 УБХ-ын 11-р тогтоолоор УИХ-ын 26 -р тогтоол
5 Сүйхэнт уул 4830 1996 УИХ-ын 43-р тогтоол
6 Шилийн богд 17935 2004 УИХ-ын 22-р тогтоол
7 Хөргийн хөндий 6400 2004 УИХ-ын 22-р тогтоол
8 Даяндээрхийн агуй 31303 2006 УИХ-ын 26 –р тогтоол
9 Хүрэн бэлчир 16700 2010 УИХ-ын 06 –р тогтоол
10 Бага газрын чулуу 14393 2011 УИХ-ын 04 –р тогтоол
ДГ  дүн 133176 %
Нийт дүн 25262521
 
У Л С Ы Н   Т У С Г А Й   Х А М Г А А Л А Л Т Т А Й Г А З Р У У Д
2011.06сар 
УТХГ-ууд ТХГН-ийн тоо Талбай /га/ Монгол улсын ТХГН-ийн сүлжээнд эзлэх хувь Монгол улсын хэмжээнд эзлэх хувь
1 ДЦГ 14 11492123 45.49 7.35
2 БЦГ 25 11378068 45.04 7.27
3 БНГ 24 2259154 8.94 1.44
4 ДГ 10 133176 0.53 0.09
Нийт 73 25262521 100.00 16.15
     

Нэг цаг гэрлээ унтрааж нүүрсхүчлийн давхар ислийг 41.6 тонноор багасгаж чаджээ

logoooХ.Хулан

Зууны мэдээ сонин

Дэлхийн байгаль хамгаалах сан /WWF/-гийн хийсэн тооцоогоор Тайландын Бангкок хотын иргэд өнгөрсөн оны гуравдугаар сард нэг цагийн хугацаанд цахилгааныхаа хэрэглээг жирийн өдрийнхөөс 73.34 мега.ваттаар хэмнэжээ. Үүний үр дүнд тэд тухайн цагт агаар цацах байсан нүүрсхүчлийн давхар ислийг 41.6 тонноор багасгаж чадсан байна.Харин ирландчууд тухайн цагт 150 мегаватт цахилгаан хэмнэж, агаарт ялгарах нүүрсхүчлийнхээ хэмжээг 1.5 хувиар буюу зургаан тонноор хасчээ. Хамгийн их хэмжээний буюу 13 хувь нүүрсхүчлийн хийг багасгасан улсаар Шинэ Зеландын Крис Чэрч шалгарч, удаах байранд Австралийн Мельбурн хотынхон орсон байна. Тэд агаарт ялгарах байсан нүүрсхүчлийн давхар ислийнхээ хэмжээг тэр өдөр ганцхан цагийн дотор 10.1 хувиар багасгасан юм. Хүмүүс бид нэгдэж чадвал юу хийж чаддагийг харуулсан ганцхан жишээ нь энэ. Хүн төрөлхтнийг хүйтэн дайнаас ч илүү хөнөөлд хүргэж мэдэх уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлын эсрэг бидний хийж чадах, өчүүхэн хөдөлмөр шаарддаг хэрнээ өндөр үр дүнтэй “Эх дэлхийн цаг” хөдөлгөөн жилээс жилд хүрээгээ тэлж, өнөө жил Монгол улсын нийслэлд “зочлох” гэж байна.

            Австралийн Сидней хотод анх өрнүүлсэн “Эх дэлхийн цаг” хөдөлгөөнд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтдаа тэмцэхээ илэрхийлсэн айл өрх, албан байгууллагын нийт 2.2 сая байшин нэг цагийн турш гэрлээ унтрааж байсан нь 2007 он. Яг нэг жилийн дараа гэхэд энэхүү хөдөлгөөн дэлхийн 35 улсын 50 сая хүнийг хамарсан байлаа. Харин өнгөрсөн жил 88 орны 4000 хотын 800 сая хүн хөдөлгөөнд нэгдэж, нэг цагийн турш гэрлээ унтраасан нь агаарт ялгарах нүүрсхүчлийн хийтэй “дайн зарлагчид” улам хүчирхэгжиж байгааг харуулсан явдал гэж хэлж болно.  2010 оны гуравдугаар сарын 27-н буюу ирэх бямба гаригт “Эх дэлхийн цаг” хөдөлгөөн дөрөв дэх жилтэйгээ золгох гэж байгаа бөгөөд энэхүү арга хэмжээнд монголчууд  нэгдэхээр боллоо. Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газраас “Эх дэлхийн цаг” хөдөлгөөнийг “М-Си-Эс Кока Кола” ХХК болон, байгаль орчны сэтгүүлчдийн “Ногоон дэлхий” клубтэй хамтран Улаанбаатар хотод зохион байгуулах гэж байна. Сүхбаатарын талбайн эргэн тойрны албан байгууллага, томоохон барилгууд бүгд нэг цагийн турш гэрлээ унтрааж уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг энэхүү тэмцэлд нэгдэхээ илэрхийлээд байгаа аж.  Ирэх бямба гариг буюу энэ сарын 27-ны 20:30 цагаас 21:30 цаг хүртэл Сүхийн талбайн эргэн тойрны гэрэл унтарч, олон зуун лаа гэрэлтэх юм. “Эх дэлхийн цаг” арга хэмжээнд хүн бүр нэгдэн орж, дэлхийн дулаарлын эсрэг үйлсэд хувь нэмрээ оруулахыг Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газраас уриалж байна.  Дэлхий дахин энэ өдрийн яг энэ цагт нэгэн зэрэг гэрлээ унтраах бөгөөд Сан Франциско дахь Голден Гейт гүүр, Ромын Колоссейм театр, Сидней дэх Дуурийн ордон, Тайм талбайд байрладаг Кока Колагийн сурталчилгааны самбар зэрэг томоохон байгууламжууд нэг цагийн турш гэрлээ унтраадаг билээ. Энэ жил Сүхийн талбайгаас Монголд эхэлж байгаа энэхүү хөдөлгөөн ирэх оноос илүү олон, өргөн хүрээг хамарсан уламжлал болох биз ээ.

 

            2010.03.26

Дэлгэрэнгүй мэдээллийг http://ekhdelkhii.blogspot.com/ -аас авна уу.

“ЭХ ДЭЛХИЙН ЦАГ – 2010”

2010 оны 3 сарын 27-ны Бямба гараг, 20.30-21.30

 

logooo

Дэлхийн 90 орчим улс орны 4000 гаруй хот, суурингууд уур амьсгалын эсрэг тэмцэхэд эв нэгдлээ илэрхийлнэ

 

Дэлхийн уур амьсгалын систем бүхэлдээ өөрчлөлтөнд орж, байгалийн онц үзэгдлийн давтамж ихэсч байгаа нь дэлхийн дулаарлаас үүдэлтэй билээ. Дулаарлын хүчин зүйлс нь үйлдвэрлэл үүн дотор эрчим хүчний үйлдвэрлэл, уул уурхай, мал аж ахуй, хог хаягдал, авто машинаас гарч буй хүлэмжийн хий юм.

 

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гаас уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хувь хүний ойлголтыг дээшлүүлж, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Эх Дэлхийн Цаг” хөтөлбөрийг 2007 оноос хойш хэрэгжүүлж, олон нийтийг нэгдэхийг уриалж байгаа билээ.

Иймд энэ оны 3-р сарын 27-ны өдрийн 20 цаг 30 минутаас эхлэн нэг цагийн турш олон нийтэд гэрлээ унтраахыг уриалж байна. Энэхүү уриалгад нэгдснээр эрчим хүчний үйлдвэрлэлээс гарах хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулахад бага ч гэсэн хувь нэмэр оруулах боломжтой. “Эх Дэлхийн Цаг”-ийн гол зорилго нь гэрэл унтрааж, цахилгаан хэмнэхдээ бус, харин уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хүний оролцоо чухал, хүн бүр хувь нэмрээ оруулбал эх дэлхийгээ аврах боломж бий гэдэгт олон нийтийн анхаарлыг хандуулахад оршино.

 

Анх 2007 онд Австралийн Сидней хотоос гараагаа эхэлсэн “Эх Дэлхийн Цаг”-т нийтдээ 2.2 сая айл өрх, албан байгууллагууд хамрагдан нэг цагийн турш гэрлээ унтраан оролцож байсан бол 2008 оноос энэхүү уриалга нь дэлхийг хамарсан хөдөлгөөн болон өргөжиж, 2009 онд 88 орны 4000 хотын 800 сая хүнийг хамруулж чаджээ.

 

Дэлхийн алдартай газарууд болох Сан Франциско дахь Голден гэйт гүүр, Ромийн Колоссейм театр, Сидней дэхь Дуурийн ордон болон Тайм талбайд байрладаг Кока Кола-ын сурталчилгааны самбар энэхүү уриалгыг дэмжиж буйгаа илэрхийлж нэг цагийн турш гэрлээ унтрааж байв.

 

Энэхүү мэдээг уншиж буй иргэн Та уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг эв нэгдлээ илэрхийлж ГЭРЛЭЭ ганцхан цагийн турш УНТРААГААРАЙ.

 

Эсвэл энэ өдөр Сүхбаатарын талбай дээр болох арга хэмжээнд найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ хамрагдаж бидэнтэй дуу хоолойгоо нэгтгээрэй!

 

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар

 

info@wwf.mn

 

2010.02.27


ХҮН БОЛЦГООЁ ХҮМҮҮСЭЭ

“Байгаль орчны сэдэвт нийтлэл, нэвтрүүлгийн уралдаан”-ä

 

/Асуудал дэвшүүлсэн өгүүлэл/

 

Хүнийг хүн биш гэвэл мэдээж доромжилсон хэрэг болно. Гэвч би ч, та ч бүрэн төгс хүн болж чадаагүй, адгуусан амьтны төдий ухамсартай байгааг шинжлэх ухаан нотлох боллоо. Мөн хүн төрөлхтөнд орших, эс оршихуйн шалгуур болж буй дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, байгалийн тэнцвэрт байдлын алдагдал нь бидний хүн болж чадаагүйгээс шууд хамааралтайг батлан харуулах боллоо.

Тодруулбал, профессор Х.Сүхбаатар “Гэр бүлийн математик загвар” бүтээлээрээ хүмүүний эцэг, эхээс өвлөж болох зүйлийн дээд хэмжээг 41 хувь гэж тогтоожээ. Тэгэхээр өнөөгийн бид 100 хувь хүн биш юм байна. Тэгвэл биднийг бүрэн төгс хүн болгох үлдсэн 60 орчим хувь нь юу юм бол? Энэ асуултад Техникийн шинжлэх ухааны доктор, профессор Г.Лхагваа ердөө л “ухамсар” гэсэн ганцхан үгээр хариулж байна.  Тэрбээр дээрх ойлголтыг “Физик бие нь хүний 41 хүртэл хувийг эзэлж эсийн болон удамшлын хуулиар зохицно гэвэл ухамсар нь энергийн болон термодинамикийн хуулинд захирагдана. Учир нь ухамсар бол энерги юм. Хүний бодол санаа нь физик биеийн генератор буюу энергийн үүсгүүр, энергийн хангамжийн систем бөгөөд ухамсар нь хүмүүний хөдөлгөгч хүч нь болдог” хэмээн тайлбарлалаа. Иймээс бид “хүн гэж эр, эм бэлгийн эс нийлэхийг л хэлнэ” гэсэн ядмагхан тодорхойлолтоос татгалзаж, яаж бүрэн төгс хүн болох талаар бодож үзэх хэрэгтэй болж байна.

Хүн болох тухай ойлголт нь өргөн цар хүрээтэй бөгөөд идэж, уухаас аваад бясалгал гэгээрэл, сүнсний тухай ч ярих шаардлагатай болно. Энэ удаад хүн төрөлхтөнд зүгээр нэг тулгамдсан асуудал төдий бус хоолой дээр хутга тавьсантай адил хэмжээнд хүрсэн дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн аюулаас сэтгэлгээ, ухамсрын түвшинд өөрчлөлт хийх замаар хялбархан мултрах боломжийн талаар хөндөе.

Энэ дэлхий дээр бүрэн төгс хүмүүс байсан уу гэвэл байсан. Байх байхдаа бидний өвөг дээдэс /XIII зууны Монголчууд/ ухамсрын мөн чанарыг таньж мэдсэн, ухамсраа хөгжүүлж чадсан хүмүүс байжээ. Түрүү үеийн Монголчууд ухамсар нь хоол ундны амтанд уусч доройтдогийн учрыг олж, улмаар бодит хоолноос ухамсартайгаар татгалздаг байж. Ингэж чадсанаараа тэд оюун ухаан, эрүүл мэнд, тэсвэр тэвчээр, туулах чадварын аль ч үзүүлэлтээр өнөөгийн биднээс хол давуу байсныг тухайн үеийн судлаачдын тэмдэглэн үлдээсэн баримтаас харж болно.

XIII зуунд Монголд айлчилсан Италийн  П.Карпини,  Францийн В.Рубрук нар  Монголчуудын ахуй амьдралыг судлаад, европчуудаас 4-5 дахин бага хооллодог, дулааны улирлын есөн сарын турш цагаан хоол хэрэглэдэг байсан талаар бичжээ. Тухайн үед нэг хүний хоол унднаас хоногт авах илчлэг 500-600 ккал байсан бол өнөөдөр 2100-2300 ккал буюу 3-4 дахин их болсон. Гэвч илүү их идэж уулаа гээд өнөөгийн бид өвөг дээдсээсээ бүх талаар дортойтсон уу гэхээс дээрдээгүй.  Цагаан хоолтон эртний Монголчууд 1-2 хоног юу ч идэж уулгүй 400 км замыг мориор туулж чаддаг, 60 настайдаа ч цэргийн алба хааж, улс дамнан довтолдог, 25 км зайд мал амьтныг ялган таних харааны чадвартай байсан аж. Орчин үе /Английн эрдэмтэн Ирвинг Фишер/-ийн судалгаагаар ч цагаан хоолтой хүн тэсвэрээрээ махан хоолтноос хоёр дахин, хүчээ сэргээх чадвараараа тав дахин илүү байдгийг нотолж байна. Үнэхээр махан хоолтон бид 60 настайдаа юун цэргийн алба хаах манатай, хөдөлмөрийн чадваргүй болон тэтгэвэртээ гарч байгаа шүү дээ. Мөн цагаан хоолтон зүрхний өвчнөөр өвчлөх нь махан хоолтноос 90-97 хувь бага, хавдраар өвчлөх нь цөөн байдгийн ОХУ-ын эрдэмтэн Ар Аддар тэмдэглэжээ.

Гэхдээ цагаан хоол зөвхөн эрүүл мэндэд хамаатай эд биш ээ. Бидний амьдралд шууд заналхийлж буй уур амьсгалын өөрчлөлт, байгалийн тэнцвэрт байдлын алдагдлыг зогсоож чадах хялбархан арга бол цагаан хоол гэнэ.

Цагаан хоолонд дэлхийн дулаарлыг зогсоох ямар шид агуулагдаж байдгийг одоо тайлбарлая.

Дэлхийн уур амьсгалыг хэтэрхий дулааруулж буй хүлэмжийн хийг бүрдүүлэгч гол элемент нь нүүрсхүчлийн хий /СО2/ юм. Тэгвэл, цагаан хоолтноос махан хоолтон тав дахин их СО2 ялгаруулдаг аж. Хүний биеэс ашиггүй хэлбэрээр ялгарах дулаан мөн тав дахин их. Энэ нь дэлхийн дулааныг хоногт наанадаж 3.6 триллион ккал илчээр нэмэгдүүлж буй бөгөөд өдөр бүр 783 мянган тонн нүүрс шатаасантай тэнцдэг байна.

Дэлхий дээр амьдарч буй хүн болж чадаагүй хүмүүс бид хэт балмад хэрэгцээгээ хангахын тулд жил бүр 56 тэрбум мал нядалж, зөвхөн АНУ л гэхэд есөн тэрбум шувууны амь хөнөөдөг аж. Хамгийн харамсалтай нь тасалсан амийг тоолж, амьгүй бие махбодыг үнэлж болно уу гэхээс тухайн амь бүр ямар үнэ цэнэтэй вэ гэдгийг өнөөдөр ямар ч чадалтай эрдэмтэн тогтоож чадаагүй. Дээрх тоо, баримтуудаас бид хүн биш, харин аймшигтай “махчин амьтан” гэж харагдахаар байна. Мөн мах үйлдвэрлэлийн улмаас хүлэмжийн хийг шингээгч, дэлхийн уушиг болсон ширэнгэн ойн ихэнхийг устгах болжээ. Жишээ нь, Амазоны ширэнгэн ойн 70 хувийг үхрийн бэлчээр, малын тэжээл бэлтгэх зорилгоор устгасан байдаг. Дэлхийн хуурай газрын тэн хагасыг бүрхэж байсан ойгоос одоо дөнгөж 1/4 нь үлдээд байгаа. Энэ нь хүний ухамсаргүй үйлдэл буюу махны үйлдвэрлэлээс шууд шалтгаалж буй юм. Ганцхан кг мах үйлдвэрлэхэд суудлын машинаар 250 км явахад гарах хэмжээний хүлэмжийн хий ялгардаг,  мах үйлдвэрлэлд цэвэр усны 70 хүртэлх хувийг ашигладаг гээд махны хэрэглээний сөрөг үр дагаврыг тоочоод байвал дуусахгүй. Хамгийн инээдтэй нь хүмүүс өөрсдөө 100 хувь хэрэглэх боломжтой 77 сая тонн ургамлын уургаар мал, амьтан тэжээж, тэрхүү бордуулсан мал нь 58 сая тонн амьтны уураг болж хүнд хүрч байгаа нь алтаа гуулиар, атаа торомоор солихоос ч долоон дор хэрэг.  Мөн дэлхийн улс орнуудаар дамжин тархаж, хүний амь насыг хэдэн мянгаар нь авч одох болсон элдэв ханиад томуу бас л өнөөх идэхийн тулд тэжээдэг гахай, шувуунаас үүсдэг. Үүнтэй хэн ч маргахгүй. Хүмүүс бид энэхүү махнаас үүдэлтэй зовлонгоо гэтлэх гэж хөрөнгө мөнгөө үрэн, санхүүгийн гачаалд орж, хүчин мөхөсдсөөр. Энэ бүхэн мөн л бидний хүн болж чадаагүйн, ухамсар, мэдлэггүйн хар гай.

Эзэн Чингис хааны үеэс үе дамжуулан өртөөлөн цээжлүүлж өнөөдрийг хүрсэн гэгдэх “Хөх Монголыг ний-хэмээр бадраах хутагтай дөрвөн нэүрит их засгийн алтан дээд үнэний аялгуу” хэмээх номонд бичсэнээр тухайн үед хүн амаа ухамсартай эсэхээс нь хамаарч ил, элч, дэмч, иргүн, боулихай гэж тав ангилдаг байсан бөгөөд оюун ухаанаа хөгжүүлээгүй хүнийг “оул” буюу зүгээр л байгалиас заяасан бие, таван мөчит амьтан хэмээдэг байжээ. Эрдэмтэд тэр бүр анхаарлаа хандуулаад байдаггүй эл сурвалж нь профессор Х.Сүхбаатарын “ухамсаргүй хүн 41 хувь л хүрнэ” гэсэнтэй яв цав дүйж байна. Тэр ч бүү хэл энэ номонд

“…Цангас /цагаан хоол/ идвээс гэгээрч

Мах идвээс мунхагжина

Махан хоолыг хориглож чадваас

Хижи гөрөөс /хүн/-ий хүслийг удирдаж чадна… ” хэмээн хүмүүст тайлбарлах гэж түмэн зүйлийг нуршиж буй санааг маань хэдхэн мөрөнд тов тодорхой багтаажээ.

Цагаан хоолтон болох эсэх нь хүний ухамсрын асуудал, ухамсартай байх гэдэг нь хүн болох тухай ойлголт.

Хүмүүн заяанд төрсөн ч хүн болж чадаагүйн төлөө өнөөдөр биднийг байгаль эх шийтгэж байна. Дэлхийн /бидний/ ирээдүй одоо тун бүрхэг байгаа. Агаарын температур тогтмол нэмэгдэж, дулаарлаас шалтгаалсан усны хомсдол, ган гачиг, түймэр гээд зовлон гачаалыг бид бишгүй л амч байна. Харин хойч үе маань зовлон амсах төдий бус золиос болох ч аюултай. Байгаль экологийн энэхүү огцом өөрчлөлт нь биднийг заналхийлж, хэдэн маргааш үлдсэнийг хэлэхэд хэцүү болголоо.  

Гэхдээ бидэнд аврагдах боломж бий. Бүгдээрээ өөрсдийгээ болон ирээдүйгээ аврахын тулд юуны түрүүнд хүн болцгооё. Хүн болох амархан. Та зүгээр л ухамсартай байхад хангалттай. Үүний тулд танаас илүү мөнгө шаардахгүй, харин ч эдийн засагт хэмнэлт гарна. Махны хэрэглээгээ л эрс багасгачих юм бол дэлхийн дулаарлыг цаг алдалгүй зогсоож чадахаас гадна, өөрсдийнхөө эрүүл мэндийг хамгаалах, сайжруулах бүрэн боломж байна.

Их хурлаас “идэж, уухыг хязгаарласан” хууль гаргах боломжгүй. Харин махны хэрэглээг хязгаарлах талаар бодлогын чанартай ажил хийж болно. Тухайлбал, зүгээр л иргэн бүрт 50 мянган төгрөг өгье гэж байхаар цагаан хоолтой болсонд нь тэр мөнгөө өгье. Хүн шиг хүн байсных нь төлөө хэдхэн мянгыг  байтугай хэдэн саяыг ч өгч болно шүү дээ. Басхүү хүнсний ногоо, тариа буудайны тариалалт, цагаан хоолны үйлдвэрлэлийг хөгжүүлэх, энэ төрлийн бизнесийн орчныг  бүрдүүлэхэд эрх зүй, эдийн засгийн бодлогоор дэмжих шаардлагатай. Махтай холбоотой бизнест татвар, шалгуур өндөр, харин цагаан хоолны төрөлд хялбар, бага байлгах хэрэгтэй. Энэ бол төрийн хийж чадах ажил. Хаана хялбар бизнес байна, худалдаачид тийшээ явна. Олон гар дамждаг махны худалдааг онцгой дэглэмтэй болгож, нарийн шинжилгээ хийдэг болох юм бол хэн дуртай нь хаа нэгтэй лангуу гаргаад мах зараад байхгүй, мөн шаардлага хангах мах хэр их байх нь бас эргэлзээтэй. Гэхдээ төр, засаг махны худалдаа эрхэлж амьдралаа залгуулдаг олон иргэний эрхийг боогдуулж байгаа юм шиг биш, хүн амыг эрүүл байлгахын төлөө ажиллаж байгаагаар харагдах ёстой. Үүний “далбаан дор” цагаан хоолны хэрэглээг дэлгэрүүлье.

Үүнээс гадна төр болон эрдэмтэн судлаачдын хийж чадах бас нэг зүйл нь хүн байхын утга учир, хорвоо дэлхий дээр хэрхэн оршин тогтнохын нууцыг шингээсэн өвөг дээдсийнхээ гэрээслэл, оюуны аугаа бүтээлүүдийг уншиж судалж, улмаар хүн арддаа түгээн дэлгэрүүлэх зайлшгүй шаардлага байна. Жишээ нь, “Алтан дээд үнэний аялгуу”-нд хэрхэн хүн болох “жор”-ыг маш тодорхой бичсэн байдаг. XIII зууны түүхэн баримт нь зөвхөн Монголын нууц товчоо биш гэдгийг манай эрдэмтэд бодолцох цаг болжээ. Ийн хэлэх учир нь, төр, нийгмийг зөв цогцлоох ухаан хийгээд хүмүүний мөн чанарын тухай нэн чухал баримт агуулсан дээрх бүтээлийн “амт”-ыг хуваалцах гэхээр хүлээж авах, хүндэтгэж сонсох эрдэмтэн, судлаач олддоггүй, харин ч доромжлон гутаадаг гэж 15 дахь үеийн өртөөлөн дамжуулагч Журнайн Нүрзэд агсан амьд сэрүүндээ хэлж байжээ. Зөвхөн “Алтан дээд үнэний аялгуу” ч бус өвөг дээдсийн үлдээсэн өөр хэчнээн их ухаан мэдлэгийн өвийг бид олж, таниагүй яваа. Тиймдээ ч өнөөдөр шийдэж чадахгүй олон бэрхшээлтэй учирч, шаналан зовж байгаа ч юм билүү. Үгүйсгэх газаргүй.

 

Ч.Дашдэлэг

 

/Хөдөлмөр сонины №47, 2009.12.11-ний дугаарт нийтлэгдсэн/

Зургийн сан

Электрон номын сан

Танилцуулга

Шинэ номнууд

Архив

БАЙГАЛЬ ОРЧИН, НОГООН ХӨГЖЛИЙН ЯАМ ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ НУТГИЙН УДИРДЛАГЫН ГАЗАР

Хаяг: Чингэлтэй дүүрэг Нэгдсэн Үндэстний гудамж 5/2 Засгийн газрын II байр Ш/х-46 15160 Улаанбаатар, Монгол улс
Утас: +(976)-11-267283
Факс: +(976)-51-266171Э-майл: info@mne.gov.mn
Вэб сайт: http://www.mne.mn

ДЭЛХИЙН БАЙГАЛЬ ХАМГААЛАХ САНГИЙН МОНГОЛ ДАХЬ ХӨТӨЛБӨРИЙН ГАЗАР

Хаяг: 8-р хороо Сүхбаатар дүүрэг Амарын гудамж-4
Ш/х-115 Улаанбаатар-210620А Монгол улс
Утас: +(976)-11-318447,
+(976)-11-311659
Факс: +(976)-11-310227Э-майл:
Вэб сайт: http://www.wwf.mn

Blog Traffic

Pages

Pages|Hits |Unique

Last 24 hours:  1,784    Last 7 days:  9,278    Last 30 days:  31,754    Online now: 4
Хаах