Орхоны хөндийн БЦГ-ын хамгаалалтын захиргаа хамтын ажиллагаагаа идэвхижүүлсээр байна
2009.06.30
Сургалт, олон нийтийн ажил
ОХБЦГ-ын хамгаалалтын захиргаа БОАЖЯ-наас зохион байгуулсан “Байгаль орчны ажилтнуудын зөвлөгөөн” сургалт, семинарт дарга, мэргэжилтнүүд болон байгаль хамгаалагч, байцаагч нартайгаа оролцлоо. Зөвлөгөөнд БОАЖЯ-ны дэд сайд Д.Идэвхтэн, ТХНУГазрын мэргэжилтэн, УМХЕГ, Өвөрхангай аймгийн ЗДТГ, БОАЖГ, Цагдаагийн газар, онцгой байдлын газар, Прокурорын газрын холбогдох хүмүүс оролцож байгаль орчны ажилтнуудад сургалт хийж хамтарч ажиллах зөвлөгөө өглөө.
Өвөрхангай аймгийн Хархорин суманд Сумын ЗДТГ, Татварын хэлтэс, Шүүх, зэрэг байгууллагуудтай хамтран “Нээлттэй өдөрлөг-нэг цэгийн үйлчилгээг” 2009 оны 4-р сарын 25-нд зохион явуулж иргэдэд мэдээлэл түгээлээ.
Мөн 2009 оны 05 сарын 30 нд ОХБЦГазарт хамаарагддаг Архангай аймгийн Хотонт, Хашаат, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий, Хужирт, Хархорин, Уянга сумдын ТХГНутгийн Орчны бүсийн зөвлөлийн дарга, гишүүдийг хамарсан сургалт ГТХАН-ийн “Биологийн төрөл зүйл ба уур амьсгалын өөрчлөлт” хөтөлбөртэй хамтран зохион байгууллаа.
Өвөрхангай аймгийн Хархорин сумын ЕБС–ийн II-р дунд сургуулийн сурагчдад ТХГНутгийн тухай болон байгаль хамгаалах талаар хичээл зааж, сурагчдын байгаль хамгаалах клуб байгууллаа. Сургуулийн 6-10 ангийн сурагчдийн дунд “Байгаль орчин–миний нүдээр” сэдэвт гар зургийн уралдаан зарлаж, дүгнэсэн. Хамгаалалтын захиргааны мэдээлэлийн төвд сургуулийн сурагчдад зориулан танин мэдэхүйн тоглоом / 4-н төрлийн / хийж байрлууллаа.
Өвөрхангай аймгийн Бат-өлзий суманд ОХБЦГ-ын хамгаалалтын захиргаа, Бат-өлзий сумын ЗДТГ, “ОРХОН” МСТөв хамтран Байгаль хамгаалах сарын аян зохион байгуулж байгаатай холбогдуулан Бат-өлзий сумын иргэд, нөхөрлөлүүдийн дунд Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Ойн тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Тусгай хамгаалалттай газрын орчны бүсийн тухай хууль, Хог хаягдлын тухай хуулиудаар хамгаалалтын захиргааны мэргэжилтэн, сумын байгаль орчны улсын байцаагч, эрүүл ахуйн байцаагч “Орхон” МСТ-ийн эрхлэгч нар илтгэл тавьж, ард иргэдийн сонирхсон асуултанд хариулт өгч, “Нутгийн иргэд манлайлсан байгаль хамгаалал” сэдэвт өдөрлөг зохион байгууллаа.
Хяналт шалгалтын талаар
Өвөрхангай аймгийн Хужирт сумын 4-р багийн нутаг болох Сайртад Улаанбаатар хот СХ дүүрэг 18-р хороолол 10-41-н тоотод амьдардаг МУИС-д химийн багш ажилтай гэх Содномдоржын Норжинбадам гэгч үзүүлэх ямарч бичиг баримтгүй судалгаа шинэжилгээний ажил хийж байгаа нэрийдлээр 3-н газарт 1,0 мХ 70см хэмжээтэй 4-6 метр гүнтэй гурван шрүф гарган шороо угааж байсныг зогсоон ухсан нүхийг нь даруулж Монгол улсын ашигт малтмалын тухай хуулийн 66-1-1-р заалтыг үндэслэн 500000 төгрөгөөр торгож арга хэмжээ авсан.
Мөн Өвөрхангай аймгийн Бат –Өлзий суманд зохих эрхийн бичиг зөвшөөрөлгүй гэрийн унь бэлтэн, тээвэрлэснийг илрүүлж газар дээр нь арга хэмжээ авлаа.
Тохижилт
- Хамгаалалтын захиргааны хашааг цэцэрлэгжүүлэх зорилгоор улиас, шар хуайс, бургас зэрэг модоор нөхөн тарилт, цэцэгийн мандлыг ажилчдын хүчээр хийж гүйцэтгэлээ.
- Мэдээллийн төвийн дотоод тохижилтонд номын сан -1, ханийн самбар -5, явуулын самбар -1, эвхдэг самбар -1, хаяг -1, Төвхөн дахь байгаль хамгаалагчийн ажлын байрны хаяг, сурталчилгааны самбаруудыг шинэчиллээ.
- ГТХАН-ийн “Байгаль орчин мэдээлэл” төслийн санхүүжилтээр 2х1 хэмжээтэй ухуулга сурталчилгааны самбар -3, мэдээллийн төвд байгаль орчны чиглэлийн Англи, Герман, Монгол хэлээр хэвлэгдсэн номоор номын санг баяжуулсан. Мөн хамгаалалтын захиргааны эмблемтэй болж, танилцуулгаа шинэчилж Монгол хэлээр хэвлүүлсэн.
- Аялал жуулчлалын бүс нутаг болох Төвхөн, Улаан цутгалан, Үүртийн тохой, Хүйсийн найман нуур, Хархорин сумдад аялагч жуулчлагчидад зориулан мэдээлэл сурталчилгааны самбар, таних тэмдэгүүд болон хогийн сав зэргийг хийлгэж байна. Төвхөн, Үүртийн тохой постны хаяг болон мэдээллийн самбаруудыг шинэчлэн байрлуулсан.
Мэдээлийг бэлтгэсэн: Х.Батцэцэг
Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны мэргэжилтэн
2009.06.30







