Монгол орны агнуурын ач холбогдол бүхий аргаль, янгирын өнөөгийн тархац нутгийн хэмжээ, тоо толгойн бодит байдлыг нарийвчлан тогтоох зорилгоор хээрийн судалгааны ажлыг 2009 оны 10 дугаар сарын 01 – нээс эхлэн 21 хоногийн хугацаатай 20 баг 50 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр 13 аймгийн нутаг дэвсгэрт хийж эхэллээ.
Энэхүү судалгааг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, ШУА-ийн Биологийн хүрээлэн, Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Монголын Алтай Соёны эко бүсийн биологийн төрөл зүйлийг ард иргэдийн оролцоотой хамгаалах төсөл хамтран зохион байгуулж байна. Мэргэжлийн толгойлох байгууллагын хувьд ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн Хөхтний экологийн лаборатори уг ажлын эрдэм шинжилгээний удирдлагыг хариуцан ажиллаж байгаа болно. Энэ удаагийн судалгааны арга зүй, мэдээллийг боловсруулахад Америкийн нэгдсэн улсын Монтанагийн Их сургуулийн доктор Ричард Харрис зөвлөхөөр ажиллаж байна.
Ё.Онон
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн
Монгол дахь хөтөлбөрийн газрын зүйлийн
асуудал хариуцсан мэргэжилтэн
2009.10.19









