Уг арга хэмжээнд Монгол Алтайн нурууны УТХГ-ын хамгаалалтын захиргаанаас оролцохыг урьсан юм. Урилгын дагуу Хамгаалалтын захиргааны Ой, орчны бүс хариуцсан мэргэжилтэн Ш.Марат, байгаль хамгаалагч Г.Аманбек, захиргааны дарга Х.Мантай нар оролцлоо.
“Ирвэс хамгаалах” фестиваль, ОХУ-ын НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, Дэлхийн байгаль хамгаалах сан, Алтайн тогтвортой хөгжлийн сан, Укокийн БЦГ зэрэг байгууллагуудын санхүүгийн дэмжлэгтэйгээр зохион байгуулагдаж 100 гаруй хүүхэд, 20 гаруй багш сурган хүмүүжүүлэгч, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн төслийн ажилнууд, Алтайн тогтвортой хөгжлийн сангийн ажилтнууд, Уулын алтайн улсын Байгаль хамгаалах яамны дэд сайд тэргүүтэй яамны ажилтнууд, Кош-Агач тосгоны удирдлагууд ,Укокийн БЦГ-ын ажилтнууд тус тус оролцлоо.
Фестивалийг Дэлхийн өв Укогийн ТХГН-ийн хамгаалалтын захиргаа удирдан зохион байгуулж 2 дүүргийн 6 сургуулийн сурагчид оролцлоо. Фестивалийн үеэр хүүхдүүдийн дунд ирвэс хамгааллын тухай зургийн уралдаан зохион байгуулж тэргүүн байранд шалгарсан 3 бүтээлийг шалгаруулж Уулын Алтай Улсын “Улаан ном” Байгаль хамгаалах яамны дипломоор шагнаж урамшуулав. Бусад бүтээлүүдэд “Талархал” гарын бэлгийн хамт өглөө.
Фестивалийн үеэр хүүхдүүд ирвэс гэж ямар амьтан болох ирвэсийн байршил, идэш тэжээл, түүний хорогдож буй шалтгаан, ирвэсийг хамгаалахын ач холбогдол яагаад Дэлхий даяар агнахыг хориглосон зэргийг тусган харуулсан үзүүлэх тоглолтуудыг бэлдэж үзүүлж байв. Фестивалийн төгсгөлд МОНҮТ-ийн “Гараг” студийн Увс аймгийн Түргэний уулсад авсан ирвэсийн тухай киног үзүүлэв.
Энэ фестивалийг цаашид өргөн хүрээнд зохион байгуулж Олон улсын болгох, үүний тулд Монголын талын хүүхдүүдийг ирэх онд зохиогдох фестивальд оролцуулахаар ярилцаж тохиролцов. Энэ үеэр Монгол Алтайн нурууны Улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргаа Дэлхийн өв Укокийн Тусгай хамгаалалттай нутгийн хамгаалалтын захиргаатай хамтарч ажиллах, Хил дамнасан хамгааллыг хөгжүүлэх талаар гэрээ хэлцэл хийв.
Мэдээлэл бэлтгэсэн: Г.Аманбек
Монгол Алтайн нурууны улсын тусгай
хамгаалалтай нутгуудын хамгаалалтын
захиргааны мэргэжилтэн
2010.06.11


Даяарчлагдаж буй өнөөгийн нөхцөлд Утаагүй үйлдвэрлэл болох хариуцлагатай аялал жуулчлалыг хөгжүүлэх, байгаль хамгаалахад оруулах хувь нэмрийг үнэлэх, тооцох, талууд хэрхэн хамтран ажиллах талаар зөвлөлдөх 2-р уулзалтыг ОХУ-ын Алтайн БНУ-д 2010 оны 5 дугаар сарын 16-наас 23-ны өдрүүдэд 




