Дархан цаазат Богдхан уулын “Зэндмэнэ” овоог тохижуулах өдөрлөг зохион байгуулагдлаа

  • p2220031p2220035p2220037Жилийн жилд шинийн 8-ны билэгт сайн өдөр Дархан цаазат Богдхан уулын “Зэндмэнэ” овоонд гарч хийморио сэргээх гэсэн олны хөл их байдаг ч овоо хогонд дарагдан үлддэг. 2006 онд Монгол Улсын Үндэсний Их сургуулийн оюутны “Экологи-Эрдэм” клуб санаачлага гарган Дэлхийн Байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтлөбөрийн газар, Шашин ба байгаль хамгааллын холбоо зэрэг байгууллагуудтай хамтран Зэндмэнэ овоо болон тэр орчмын газрыг цэвэрлэж овооны дэргэд анхааруулга, санамж, уриалга бүхий 3  самбарыг байрлуулсан билээ.

     

    Энэ өдөр байгаль орчноо хамгаалах үйлсэд оюутан залуусыг татан оролцуулж, байгальд хандах хандлагыг бүтээлч байдлаар өрнүүлэх, орчин үеийн оюутан залуучуудад уламжлалт байгаль хамгаалах зан үйл, ёс p2220027p2220075жаягийн тухай мэдээлэл хүргэхэд гол зорилгоор Дархан цаазат Богдхан уулын “Зэндмэнэ” овоог тохижуулах өдөрлөгийг Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Байгаль орчны газар, Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Гандан Тэгчинлэн хийдийн Шашний Их сургууль, Цахилгаан тээвэр компани, Монгол Улсын Үндэсний Их сургуулийн оюутны “Экологи-Эрдэм” клуб, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаатай хамтран зохион байгууллаа.

     

    p2220039p2220048p2220049p2220055p2220065p2220073

    Өдөрлөгт идэвхтэй оролцсон нийт хүмүүст талархал илэрхийлье.

     Улаанбаатар хот Зэндмэнэ овооноос….

     p2220043p2220044

Leave a Comment

Anti-Spam Protection by WP-SpamFree