Онон Балжийн БЦГ-ын хамгаалалтын захиргааны мэргэжилтэн, байгаль хамгаалагч, идэвхтэн байгаль хамгаалагчдыг чадавхижуулах сургалт зохион байгуулагдаж байна
-
Хаана: Хэнтий аймгийн Дадал сумХэзээ: 2010 он 3 сарын 1-3
Сургалтын нэр:
1. ТХГН-т сургалт, сурталчилгааны ажлыг төлөвлөх, үр дүнтэй зохион байгуулах арга зүй
2. Ажиглалт, судалгаа хийх арга зүй
1.1 Ургамалан бүлгэмдлийн өөрчлөлтийг судлах арга зүй
1.2 Шувуу судлах хээрийн судалгааны анхан шатны арга зүй
1.3 Монгол орны ойн тууртан амьтдын популяцийн анхан шатны мэдээ цуглуулах, нэгтгэх арга зүй
1.4 Загас барих, тодорхойлох арга зүй
1.5 Тухайн нутагт тохиолдох зонхилох зүйл мод, сөөгийг ялган тодорхойлох
1.6 Луужин ашиглах, зүг чиг тогтоох, газрын зураг дээр ажиллаж ландшафтын төлөвийг тогтоох (хотгор гүдгэр, уул нуруу)
3. Байгаль орчны мэдээлийн сан
2.1 ТХГН дахь биологийн олон янз байдлын мониторинг судалгааны мэдээллийг нэгтгэх «Био Сан» програмын сургалт
2.2 ТХГН дахь байгаль хамгаалах журмын эсрэг зөрчил, гэмт хэргийг бүртгэх, хянах систем
Сургалтын зорилго: Онон балжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны мэргэжилтэн, байгаль хамгаалагчдыг чадавхижуулах, ТХГ-ын биологийн олон янз байдлын судалгааны анхан шатны мэдээг нэгдсэн системээр нэгтгэж мониторингийн дүнг хамгааллын менежментэд тусгах, байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг, зөрчлийг бүртгэх хянах нэгдсэн системийн хэрэгжилтийг сайжруулах, Онон Балжийн БЦГ-т хийгдэх сургалт, сурталчилгааны ажлын чанар, үр өгөөжийг сайжруулах
Зохион байгуулагч:
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар
Онон балжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа
Онон балжийн БЦГ-ын хамгаалалтын захиргаа
2010.03.01

















