Хөвсгөл нуурын мөсний баяр үеэр ….
-
Хөвсгөл нуурын мөсний баяр 2010 оны 02 сарын 22,23-нд Доод модот булан гэдэг газар боллоо. Хөвсгөл нуурын шил мэт тунгалаг мөсөөр төрөл бүрийн урлалууд хийж баярын талбайг чимсэн нь нуурын усны цэвэр тунгалагийн гайхамшигийг илэрхийлж байлаа. Мөсний баярыг Хөвсгөл аймгийн ЗДТГ, Хатгал тосгоны ЗДТГ, аймгийн БОАЖЯ, Хөвсгөлийн тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргаа, Алтай соёны төсөл зэрэг 12 байгууллага хамтран зохион байгуулж, ивээн тэтгэж оролцлоо. Мөсний баярт БОАЖЯ-ны дэд сайд Л.Жаргалсайхан, Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга Б.Пүрвээ, засаг дарга Л.Цэрэнжав, аялал жуулчлалын үндэсний төвийн мэргэжилтэн С.Мэндбаяр, албаны бусад хүмүүс оролцлоо. Мөсний баярыг нээж аймгийн засаг дарга Л.Цэрэнжав үг хэлэв. Энэ үеэр БОАЖЯ-ны дэд сайд Л.Жаргалсайхан, Хөвсгөл аймгийн засаг дарга Л.Цэрэнжав нар зарим хүмүүст шагнал гардууллаа. “Аялал жуулчлалын тэргүүн”-ий ажилтан цол тэмдэгээр НҮБХХ-ийн “Алтай соён” төслийн Хөвсгөл нэгжийн зохицуулагч Ж.Төмөрсүх, “Байгаль орчны тэргүүн”-ий ажилтан цол тэмдэгээр Хөвсгөлийн ТХГ-ын Хорьдол Сарьдагийн ДЦГ-ын байгаль хамгаалагч М.Марууш, М.Мягмар, өндөр настан Г.Мягмар, Хүндэт жуух бичгээр Хөвсгөлийн БЦГ-ын байгаль хамгаалагч Г.Батжаргал нарыг шагналаа.
Мөсний баяр нь доорх хөтөлбөрийн дагуу явагдлаа. Үүнд: Хөгжимт драмын театрын урлагын тоглолт, мөсөн дээрх тахтай морин чарганы уралдаан, мөсөн дээрх олс таталт, тэшүүрийн тэмцээн, олон улсын тэшүүрийн марафон, мөсөн дээрх авто машины уран жолоодлогын тэмцээн, аав ээж би тэмцээн, хамгийн гоё үндэсний хувцас шалгаруулах тэмцээн, галын наадам, бөө бөөлөх ёслол , мөсөн бааранд зочлох зэрэг үйл ажиллагаанууд явагдлаа. Хөтөлбөрийн дагуу “Хаан их сарьдаг Хатан далай ээжид”- аймгийн ИТХ-ын дарга, засаг дарга, БОАЖЯ-ны дэд сайд, улсын БТСХ-ны дарга нар хүндэтгэл үзүүллээ.
Баярын үеэр аймгийн БОАЖГ, Алтай Соёны төсөл, Хөвсгөлийн ТХГ-ын хамгаалатын захиргаа сурталчилгааны эко гэр ажиллуулж иргэдэд сурталчилгаа хийлээ. Нээлтийн дараа БОАЖЯ-ны дэд сайд Л.Жаргалсайхан, Аймгийн Засаг дарга Л.Цэрэнжав болон албаны бусад хүмүүс сурталчилгааны эко гэрүүдээр зочилж ажил байдалтай танилцлаа. Мөн ГТХА-ны төслийн удирдлага, ажилтнууд мөсний баярт оролцсон ба ТХГ-ын сурталчилгааны эко гэрээр орж танилцлаа. Энэ жилийн мөсний баярын нэг онцлог нь монгол үндэсний наадам Мөсөн шагайн харваан “Мөсний спортын 4-р Их наадам” боллоо. Энэ жилийн улсын аварга шалгаруулах “Эрдэнийн чулуун”- цом булаацалдах тэмцээн Архангай аймгийн Ихтамир суман дахь Тамирын голын мөсөн дээр I/28-30-нд болсон байна. Улсын аваргын буюу Эрдэнийн чулуун цом булаацалдах тэмцээнд Архангай аймгийн Эрдэнэмандал сумын баг тамирчид 1-р байр эзэлсэн бол Хөвсгөл нуурын мөсөн дээр болсон Мөсний спортын 4-р Их наадмын мөсөн шагайн харваан тэмцээнд мөн л Архангай аймгийн Эрдэнэмандал сумын баг тамирчид түрүүллээ.

Актив Адвентур компаниас зохион байгуулдаг олон улсын тэшүүрийн марафонд гадаадын 6 тамирчин, Хөвсгөл аймгийн БТСХ, Хатгал, Ханх, Улаан-Уул сумын тамирчид оролцлоо.
Хөвсгөл нуурын толь шиг тунгалаг мөсөн дээр 12 морин чарга 14 км-т уралдахад Хатгал тосгоны уяач Д.Эрдэнэбатын хүрэн морь түрүүллээ. Тус
уралдааныг аймгийн ЗДТГ, Монголын алтай соёны төсөл ивээн тэтгэж шагнаж урамшууллаа. Баярын үеэр Хатгал тосгны гар урчууд мөсөн дээр үзэсгэлэн гаргаж жуулчид болон нутгийн иргэдэд үйлчиллээ.
Мөсний баярын дараа БОАЖЯ-ны дэд сайд Л.Жаргалсайхан Хөвсгөлийн ТХГ-ын хамгаалалтын захиргаагаар орж ажил байдалтай танилцаж
дарга, мэргэжилтэн, байгаль хамгаалагчидтай уулзаж ажил төрлийн зөвлөгөө өгч, тэдний санал бодлыг сонслоо. Мөн энэ үеэр Хөвсгөл нуур мэдээллийн төвөөр зочлуулж халаалттай болгож өгөх талаар санал тавьсны дагуу халаалтын асуудлыг 2010 онд багтаан шийдвэрлэж өгье гээд Алтай Соёны төслийн менежер Батнасанд халаалт тавихад шаардлагатай тооцоо гаргах хүний зардлыг гаргахыг санал болголоо. Алтай соёны төслийн менежер Батнасан болон төв нэгжийн ажилчид, Хөвсгөл дахь АС төслийн нэгжийн хамт олон ТХГ-ын
захиргаагаар орж дарга, мэргэжилтэн, байгаль хамгаалагчидтай ажил төрлийн уулзалт хийлээ. Мөн АС төслийн Хатгал дахь нэгж дээр урьж байгаль хамгаалагчдын санал бодлыг сонсож цаашид ажиллах ажлын чиг бодлогоо танилцууллаа. Байгаль хамгаалагчдын ажлын харэгцээнд зориулж ном, гарын авлага өглөө. Мэдээлэл бичсэн С.Наранцэцэг
Хөвсгөлийн УТХГН-ийн хамгаалалтын
захиргааны мэргэжилтэн
2010.03.01

















