Хөвсгөлийн ТХГ-ын хамгаалалтын захиргааны мэргэжилтэн, байгаль хамгаалагчдыг чадавхижуулах сургалт зохион байгуулагдлаа

  • Хөвсгөлийн ТХГ-ын хамгаалалтын захиргааны мэргэжилтэн, байгаль хамгаалагчдыг чадавхижуулах сургалт Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд 2010 оны 02 сарын 20-нд зохион байгуулагдлаа.

     

    dsc05122Зохион байгуулагч:  Хөвсгөлийн ТХГ-ын хамгаалалтын захиргаа

    Сургалтын зорилго: Хөвсгөлийн ТХГ-ын хамгаалалтын захиргааны мэргэжилтэн, байгаль хамгаалагчдыг чадавхижуулах, ТХГ-ын биологийн олон янз байдлын судалгааны анхан шатны мэдээг нэгтгэж, мониторингийн дүнг хамгааллын менежментэд тусгах, сургалт сурталчилгааны ажлыг орчин үеийн хандлагад нийцүүлэх, чанар үр өгөөжийг дээшлүүлэх

    Сургалтын нэр:

    1.    ТХГ-ын мэргэжилтэн, байгаль хамгаалагчдын илтгэх ур чадварыг сайжруулах, сургалт, сурталчилгааны ажлыг  үр дүнтэй зохион байгуулах арга зүй, оролцогч талуудтай хэрхэн ажиллах

    2.    Байгаль орчны мэдээлийн сан  /ТХГН дахь биологийн олон янз байдлын мониторинг судалгааны мэдээллийг нэгтгэх «Био Сан» программын сургалт  

    Үйл ажиллагаа: 

    ·         ТХГ-ын  дарга Л.Даваабаяр 2009 оны  ажлын  товч тайлан, 2010 онд хийх ажлын төлөвлөгөө, зорилтын талаар  илтгэл тавилаа.  dsc05264

    ·         Мөн мэргэжилтнүүд чиглэлийнхээ дагуу илтгэл тавьж хичээл заав.

    ·         БОАЖЯ, Байгаль орчин шинэчлэл-2 төслөөс зарласан “Лусын эзэд” уралдааны  удирдамжийг танилцуулж идэвхтэй оролцохыг уриаллаа. 

    ·         Байгаль хамгаалагчдын дунд оролцогч талуудад мэдээллийг оновчтой, сонирхолтой хэлбэрээр хүргэх өврийн самбар \зөөврийн\ хийх уралдаан зарлалаа.

    ·         Мэргэжилтэн байгаль хамгаалагчдыг Хөвсгөл нуур мэдээллийн төвөөр оруулж оролцогч талуудад сурталчилгааны материалыг ямар хэлбэр, арга замаар хүргэх,  байрлуулах талын заавар зөвлөгөө өгч үзүүлэнтэй танилцууллаа.

     

     

     

    Мэдээлэл бичсэн С.Наранцэцэг

    Хөвсгөлийн УТХГН-ийн хамгаалалтын

    захиргааны мэргэжилтэн

    naraa_hatgal@yahoo.com

     

    2010.03.01

Leave a Comment

Anti-Spam Protection by WP-SpamFree