
ОХУ, Монголын Увс аймгийн ЕБС-ийн “Байгаль хамгаалах” эко клубын үйл ажиллагааг идэвхижүүлж, тогтвортжуулах, байгаль хамгаалах үйл хэрэгт нийт ард иргэд, хүүхэд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, туршлага солилцох зорилгоор 2011 оны 06-р сарын 27-ноос 07-р сарын 01-ны өдрүүдэд “Дэлхийн өв нутгаар аялцгаая”- сургалтыг зохион байгууллаа. Уг сургалтыг Тувагийн Увс нуурын хотгорын ДЦГ-ын Хамгаалалтын захиргаа, ДБХС-гийн Монгол дахь хөтөлбөрийн газруудтай хамтран зохион байгууллаа.
Сургалтанд нийт хоёр орны 40 сурагч 5 багш оролцож 2 кредитийн сертификат олголоо. Сургалтаар “Байгаль хамгаалах” клубын үйл ажиллагаатай танилцаж, цаашид хамтран ажиллаж, хийсэн ажлаа бусдадаа танилцуулж, нэгээсээ суралцан санаа авч, харилцан туршлага солилцлоо. Энэхүү сургалтыг зохион байгуулахад бидэнд санхүүгийн туслалцаа үзүүлсэн Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын хамт олон, Тувагийн Увс нуурын хотгорын ДЦГ-ын Хамгаалалтын захиргааны хамт олон, Тувагийн Мөнгөн тайгын хошууны захиргааны дарга, хамт олонд, Боловсролын газрын хамт олонд талархаж байгаагаа сургалтанд оролцсон багийнхаа зүгээс идэрхийлж байна.
Мэдээлэл бэлтгэсэн: Хамгаалалтын захиргааны мэргэжилтэн
Э.Жавзансүрэн
2011.07.08