Онон-Балжийн байгалийн цогцолборт газрын тэмдэгжүүлэлтийн ажил 2011.08.23-аас эхэлсэн бөгөөд ажлын явц одоогийн байдлаар 40%-тай явагдаж байна. Тэмдэгжүүлэлтийн ажлаар 158 байгууламж буюу 40 ширхэг тэмдэг, 96 ширхэг хилийн багана, 22 ширхэг мэдээллийн самбар хийгдэнэ. Энэхүү тэмдэгжүүлэлтийг БОАЖЯ, Дэлхийн байгаль хамгаалах сан ( WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газраас хамтран хэрэгжүүлж буй “Нутгийн иргэдэд түшиглэсэн байгалийн нөөцийн менежментээр ядуурлыг бууруулах” төслөөс санхүүжүүлэн “Хэнтий-Хангай” ХХК-ны гүйцэтгэж, Онон-Балжийн БЦГ-ын хамгаалалтын захиргааны дарга О.Цэндгомбо, ахлах мэргэжилтэн Д.Мөнх-Од, байгаль хамгаалагч Ц.Баярмагнай, П.Гансүх, Ц.Онон, Ж.Ганзориг нар хяналт тавин ажиллаж байна.
Мэдээлэл бэлтгэсэн:
ДБХС-ийн МХГ-ын
ЗБС-ын ажилтан Г. Болортуяа
2011.08.29