Онон-Балжийн БЦГ-ын менежментийн төлөвлөгөөг тус газарт хийсэн суурь судалгаа, талуудын хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмж, эрдэмтдийн өгсөн зөвлөмжийн дагуу байгаль хамгааллын төлөвлөлт хийх шинэлэг арга зүйгээр боловсруулсан. Менежментийн төлөвлөгөөг боловсруулах үйл явц бүтэн жилийн хугацаанд үргэлжилж, төлөвлөгөөний төслөө 2010 оны 12-р сард боловсруулж дууссан. Менежментийн төлөвлөгөөг 2011 оны 7-р сард БОАЖЯ-ы Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргаар батлуулсан хэдий ч төлөвлөгөөг боловсруулаад бүтэн жилийн хугацаа өнгөрсөн тул эхний жилийн хэрэгжилтийн явцад мониторинг хийж, цаашид хэрэгжилтийг хангахад анхаарах зүйлүүдийг тодруулах үүднээс төлөвлөгөөг боловсруулахад голлон ажилласан хүмүүсийн оролцоотойгоор мониторинг хийлээ.
Мэдээлэл бэлтгэсэн: Б.Мөнхчулуун
2011.11.21