Онцлох мэдээ

image image image image image image image image
Хангай, Хэнтий нурууд, Хөвсгөл нуурын бүс нутагт Байгалийн нөөцийн үндэсний парк байгуулах болов 2013 оны 05 сарын 10-ны өдөр 10 цагт Төрийн ордонд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин Монгол Улсын Засгийн гарын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С. Оюунд “Байгалийн нөөцийн үндэсний парк байгуулах тухай” ҮАБЗ-ийн зөвлөмж, холбогдох бусад материалыг гардуулан өглөө. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол орны ой, цэнгэг усны эх үүсвэр болох Хангай, [...] Цааш унших
ТХГН-т хамтын менежментийн зарчмыг нэтрүүлэх ажил эрчимжлээ Их Нартын байгалийн нөөц газар (БНГ) нь Монгол зүүн урд хэсэг, Дорноговь аймгийн Даланжаргалан, Айраг сумдын нутгийг хамран орших УИХ-ын 1996 оны 43 дугаар тогтоолоор хамгаалалтад авсан бөгөөд говь, хээрийн ландшафтын хослол бүхий унаган төрхөөрөө байгаа газруудын нэг билээ. Энэ нутагт нэн тэргүүнд хамгаалах шаардлага бүхий аргаль, янгир, хар сүүлт зээр, цагаан зээр, хулан, саарал [...] Цааш унших
УТХГ-ын хамгаалалтын захиргаадын 04 дүгээр сарын 4 дэх долоо хоногийн онцлох мэдээ 2013.04.29     ЗЭД ХАНТАЙН БҮТЭЭЛИЙН НУРУУНЫ ДЦГ-ЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА   Орчны бүсийн талаарх мэлдээллийг нэгтгэн гал түймэр, шар усны үерээс урьдчилан сэргийлэх талаар сэрэмжлүүлгийг орчны бүсэд амьдарч буй малчдад хүргүүллээ.   ХАР-УС НУУР ОРчМЫН УТХГН-ИЙН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА   Хар-Ус нуурын хамгаалалтын захиргаанаас Загасны үржлийн гол цэг болох Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Сэжигтэйн хавцалд сумын [...] Цааш унших
УТХГ Хамгаалалтын захиргаадын 04 сарын 3 дахь долоо хоногийн онцлох мэдээ 2013.04.22   ХАН ХЭНТИЙН УТХГ-ЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА   Хэнтий аймгийн цагдаагийн хэлтсээс Хан хэнтийн УТХГ-ын хамгаалалтын захиргаанд өгсөн мэдээллийн дагуу 2013 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Мөнгөнморьт суманд байрлах Хан хэнтийн УТХГ-ын хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагч Б.Энхболд, сумын цагдаагийн төлөөлөгчтэй хамтран Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутагт Тэнүүний гол, Элгэн орчмоор булш ухаж байсан 5 [...] Цааш унших
ШУУРХАЙ МЭДЭЭЛЭЛ 2013.04.18 Хэнтий аймгийн цагдаагийн хэлтсээс Хан хэнтийн УТХГ-ын хамгаалалтын захиргаанд өгсөн мэдээллийн дагуу 2013 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Мөнгөнморьт суманд байрлах Хан хэнтийн УТХГ-ын хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагч Б.Энхболд, сумын цагдаагийн төлөөлөгчтэй хамтран Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутагт Тэнүүний гол, Элгэн орчмоор булш ухаж байсан 5 хүнийг саатуулан шалгаж Хэнтий аймгийн цагдаагийн хэлтэст [...] Цааш унших
Монгол Алтайн нурууны УТХГ-уудын менежментийн үр ашигтай байдлын үнэлгээ Монгол Алтайн нурууны УТХГ-уудын байгаль хамгааллын үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлэх, бодит үйл ажиллагаанд нь үнэлгээ өгөх зорилгоор Дэлхийн Хамгаалалттай Газар Нутгийн Комисс, Дэлхийн банк, Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-аас боловсруулсан Хамгаалалттай газар нутгийн менежментийн үр ашигтай байдлын үнэлгээ(METT)-ээр 2 дахь жилдээ үнэлгээ хийж байна. 2011 оны үнэлгээг 2003 онд боловсруулсан арга зүйгээр, цөөн хүний [...] Цааш унших
Увс аймагт 3 жилдээ Экологийн олимпиад зохион байгууллаа БОНХЯ-наас 2013 оныг “Байгаль орчны боловсролыг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан Экологийн олимпиадыг 3 дахь жилдээ Увс нуурын ай савын УТХГН-ийн Хамгаалалтын захиргаа зохион байгуулж явууллаа. Уг олимпиадад Эко клубд хичээллэдэг сурагчид нийт 21 багш, 30 сурагч оролцлоо. Энэ жил Эко олимпиадад оролцох сонирхолтой сурагч, багш нарын тоо нэмэгдсэнээрээ олимпиад улам сонирхолтой, өрсөлдөөнтэй болгож байлаа. [...] Цааш унших
МОНГОЛ УЛСЫН ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГИЙН СҮЛЖЭЭНИЙ МОНИТОРИНГ ҮНЭЛГЭЭ, АЖИЛЛАГСДЫН УРАМШУУЛАЛ, АЖИЛ ТАЙЛАГНАЛТЫН ӨНӨӨГИЙН ТОГТОЛЦООНД ХИЙСЭН ДҮН ШИНЖИЛГЭЭ Cудалгааны тайлантай ЭНДЭЭС танилцана уу. Цааш унших

Бэлчээрийн мониторингийн онол арга зүйн сургалт

Бэлчээрийн менежмент гэдэг нь зөвхөн өнөөгийн эдийн засгийн өөрчлөлтөд тохируулан өнгөц шийдэх асуудал биш малчин хүн байгаль, нийгмийн өөрчлөлтийн үйл явцыг бүрэн  ойлгосны үндсэн дээр хүн төрөлхтөн ирээдүй хойч үедээ байгалийн нөөц баялгаа хамгаалан үлдээх асуудлыг цогцоор шийднэ гэсэн үг.

Сургалт, судалгааны зорилго:

ТХГН-ийн хамгаалалтын захиргааны мэргэжилтэн, байгаль хамгаалагчдыг бэлчээрийн мониторинг хийх арга зүйд сургах, чадавхижуулах, орон нутгийн сургагч багшийг бэлтгэх

Гарах үр дүн:

А. Цахим сургалтаар бэлчээрийн мониторинг судалгааны үндсэн арга зүйг судалж, бэлчээрийн хэв шинжүүд түүний тархацын зүй тогтол, ургамлын зүйлүүд, ургац, багтаамж, талхлагдлын үнэлгээ, бэлчээр ашиглалтын хэлбэр г.м. ухагдахуун, ойлголтыг эзэмшинэ. Б. Хээрийн дадлага судалгаанд оролцсоноор ТХГН-ийн байгаль хамгаалагч, мэргэжилтнүүд орон нутгийн бэлчээрээ судлах, бэлчээрийн ургамлуудаа таних, бэлчээр ашиглалтын байдлыг тодорхойлж үнэлэх чадварыг эзэмшинэ. В. Малчдад явуулах бэлчээрийн сургалтад оролцсоноор судалгааны баримтыг  боловсруулан сургалт, суртчилгаанд ашиглах болон мэдлэгээ учир шалтгааныг тайлбарлах, ахуй амьдралд хэрэглэхэд суралцахын дээр суралцахуйн үйл ажиллагааны явцад шийдвэр гаргуулах контекст төвтэй асуудал шийдвэрлэх аргыг  хэлэлцүүлэгт ашиглаж сурна.

Та  бүхэн дараах  байдлаар  сургалтад оролцоно. Үүнд:

  1. Бүртгүүлнэ.
  2. Цахим  хичээлийн онолын агуулгыг уншаад багшаас лавлан асуух зүйлээ бичиж үлдээнэ.
  3. Багшийн туслалцаатайгаар нэмэлт ном сурах бичгийг судална. Монголын ургамал   судлаачдын дунд үеийнхнээс тодрон гарсан нэрт эрдэмтэн, доктор Хөхөөгийн Буян-Орших агсны “Геоботаник, геоботаникийн  судалгааны арга зүй” номоос судалгааны арга зүйг дэлгэрүүлэн унших боломжтой. Өнөө цаг дор геоботаникийн шинжлэх ухааны хэд хэдэн шавь сургууль, тэр бүгдээс боловсруулсан мөн хэд хэдэн арга зүй байдагт судлаач, багш Х.Буян-Орших дүн шинжилгээ хийж,  Оросын геоботаникийн шавь сургуулийн судалгааны арга зүй (ангилал болон ажиглалт судалгааны) дээр гол анхаарлаа төвлөрүүлэхийн сацуу бусад шавь  сургуулиудаас боловсруулсан арга зүйтэй нэг бүрчлэн танилцаад Монгол орны   байгаль цаг уурын өвөрмөц нөхцөлд тохируулан бүтээлчээр хэрэглэсэн байдаг.
  4. 8 бүлэг сэдвээр судлах хичээлийн эцэст өөрийгөө дүгнэх тестийн даалгавруудыг орууллаа. Тестийг нэг л удаа ажиллах боломжтойг анхаараарай. Таны хийсэн  ажлын үнэлгээ хичээл бүр дээр хадгалагдаж үлдэх юм.
  5. Сургалтын явцад оролцогчдод тухайн нутгийн бэлчээрийн онцлог, ашиглалт, хамгаалалттай, холбоотой бие даан гүйцэтгэх даалгавар өгөгднө. Бие даалтын даалгаварыг зааврын дагуу гүйцэтгэж хугацаанд нь багшид илгээнэ.

Багштай харилцах хаяг: damdinsureno@yahoo.com

Цахим сургалтын төлөвлөгөө 11.04.25
Сургалтын сэдэв Долоон хоног
1 2 3 4 5 6 7 8 9
6.03-6.07 6.8-6.10 6.13-6.15 6.16-6.20 6.21-6.23 6.24-6.28 6.29-7.01 7.04-7.06 7.07-7.11
1 Бэлчээрийн ургамлын судалгаа явуулахад анхаарах гол зүйл. Судалгааны цэг сонгох
2 Сонгосон цэгийн ургамлын амьдралын хэлбэр, зүйлийн бүрдлийг тогтоож, арви зонхилолыг тодорхойлох Дээж авах.
3 Манай орны бэлчээрт зонхилон тархсан овог, төрлийн ургамлуудыг таних.
4 Сонгосон цэгийн бүлгэмдлийг зүйлийн бүрдэл, амьрамж, экологийн бүлэглэлээр нь харьцуулан шинжлэх
5 Манай орны бэлчээрийн үндсэн хэв шинжүүдийн онцлог.
6 Бэлчээрийн ургац тооцох
7 Бэлчээрийн даац тогтоох
8 Бэлчээр талхлагдлын зэргийг тогтоох арга зүй
9 Бэлчээрийн менежментийн сургалтыг явуулах арга зүй. (судалгаа таамаглал, төлөвлөлт, хэрэгжүүлэлт, хяналт үнэлгээ)
Сургалтын төлөвлөгөө боловсруулсан багш Д. Оюунчимэг

Leave a Reply


Зургийн сан

Электрон номын сан

Танилцуулга

Шинэ номнууд

Архив

БАЙГАЛЬ ОРЧИН, НОГООН ХӨГЖЛИЙН ЯАМ ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ НУТГИЙН УДИРДЛАГЫН ГАЗАР

Хаяг: Чингэлтэй дүүрэг Нэгдсэн Үндэстний гудамж 5/2 Засгийн газрын II байр Ш/х-46 15160 Улаанбаатар, Монгол улс
Утас: +(976)-11-267283
Факс: +(976)-51-266171Э-майл: info@mne.gov.mn
Вэб сайт: http://www.mne.mn

ДЭЛХИЙН БАЙГАЛЬ ХАМГААЛАХ САНГИЙН МОНГОЛ ДАХЬ ХӨТӨЛБӨРИЙН ГАЗАР

Хаяг: 8-р хороо Сүхбаатар дүүрэг Амарын гудамж-4
Ш/х-115 Улаанбаатар-210620А Монгол улс
Утас: +(976)-11-318447,
+(976)-11-311659
Факс: +(976)-11-310227Э-майл:
Вэб сайт: http://www.wwf.mn

Blog Traffic

Pages

Pages|Hits |Unique

Last 24 hours:  928    Last 7 days:  6,765    Last 30 days:  29,270    Online now: 6
Хаах