1. Монгол Улсын Их Хурлын 38 дугаар тогтоол 2012 оны 05 сарын 18 өдөрЗарим тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн заагт өөрчлөлт оруулах тухай
2. Монгол Улсын Их Хурлын 57 дугаар тогтоол 2012 оны 05 сарын 18 өдөрЗарим газар нутгийг УТХамгаалалтад авах тухай
ТХГН-т үзүүлж байгаа буюу үзүүлж болзошгүй сөрөг нөлөөллийг багасгах, арилгах, урьдчилан сэргийлэх, тухайн газар нутгийг хамгаалахад иргэдийн оролцоог өргөжүүлэх, тэдний ахуй амьдралаа баталгаажуулах, байгалийн баялгийг зохистой ашиглах шаардлагыг харгалзан орчны бүсийг тогтоодог. ТХГН, түүний орчны бүсийг тогтоох, орчны бүсэд үйл ажиллагаа явуулахтай холбогдсон харилцааг “ТХГН-ийн орчны бүсийн тухай” хуулиар зохицуулдаг. Онон голын сав газарт Онон балжийн байгалийн цогцолборт газрын орчны бүсийн тав, Хан хэнтийн дархан цаазат газрын орчны бүсийн хоёр сум харьяалагддаг. Эдгээр сумдад орчны бүсийн хөгжлийг зохицуулах, байгалийн баялгийг зүй зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээхэд нутгийн иргэдийн оролцоог өргөжүүлэх зорилго бүхий орон тооны бус “ОРЧНЫ БҮСИЙН ЗӨВЛӨЛ” ажиллаж байна.Орчны бүсийн тухай